ЦООЖНЫ ТУХАЙ
Орохыг ороо
Олон салаатыг
Ирэхээс нааш гаргахгүй
Хүрэн морины хүч сайн
Хүрэл чөдөр бэх сайн
Түүнийг тайлах маш сайн
Хажуу дээр
Хар үхэр хэвтнэ
Хааны нохой
Бөгсийг нь ухна
Байшин баглаа
Бат таглаа
Төмөр бөглөө
Төрийн таглаа
Эм нь эргээс дүүжлээстэй
Эр нь энд тэнд тэнээтэй
Урдаас ирсэн банди
Уруул дээрээ товчтой
Урд дээр
Улаан бух
Бараан дээр
Бааштай ухна
Эрхийн чинээ хүүд
Эзэн хааны албыг даалгав
Босгон дээр
Бор бялзуухай
Дугариг ордны
Дуугүй манаа
Өмнө овоон дээр
Хар шувуу сууна
Өвөл зунгүй
Нэг дор сууна
Бор шувуу
Бултыг сахина
Эргэн дээр элээ хэрээ
Эрүү амаа авалцана
Хажуу дээр
Хар үхэр хэвтсэнийг
Хамаг хүн
Хаа хөж гээд босгосонгүй
Харин сүүлд
Чигчий чинээхэн хүү
Чид гээд босгочихов
Эх нь энгэр дагана
Хүү нь эхээ дагана
Ээж нь энгэр дагана
Хүү нь хүн дагана
Зандан модон дээр
Завилаад сууна
Заяатыг ирэхээр
Зайлаад өгнө
Дөрвөлжингийн өмнө
Дөртэй хар бух
Ноёноо ирэхэд гарахгүй
Нохой ирэхэд гардаг