Төслийн тухай

Монгол үндэсний соёлын мартагдагдаж буй өвийн нэгэн төрөл зүйл болох "Монгол цоож"-ийг судлах, өв уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор "Монгол цоожны гайхамшиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээд улс, аймгийн музей болон хувь цуглуулагч Д.Отгонбаатарын цуглуулагад хадгалагдаж байгаа 130 орчим ховор нандин цоожны гэрэл зураг болон холбогдох мэдээлэл бүхий онлайн мэдээллийн санг бий болгож, олны хүртээлд хүргэж байна. 

 

 

 

Төслийн онцлог

Энэхүү төслийн гол онцлог нь монгол цоожны ур хийц, түүний дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг компьютер график ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр олон нийтэд танилцуулах юм.

 

 

 

Төслийг хэрэгжүүлэгч

"Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл" нь монголын соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд соёлын өвийг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж буй ажлуудын нэгээхэн хэсэг нь энэхүү төсөл юм. 

 

 

 

Төслийг санхүүжүүлэгч

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлаг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр энэхүү төслийг хэрэгжүүлсэн.