Дархан ЦЭНДИЙН СУМЬЯА (1916–1988)

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Нэгдлийн туслах үйлдвэрт олон жил дарханаар ажилласан. Нутгийнхандаа "Төмрийн хаан" хэмээн алдаршсан цуутай уран дархан юм. Нутгийн айлуудад түүний хийсэн зуух, мөнгөн эмээл, хазаар, хударга, эмэгтэйчүүдийн гоёл элбэг байдэг. 1949 онд И.В.Сталины 70 насны ойд гангаар хийсэн таван хошуу малын дүрс, Аймгийн 20 жилийн ойд зандан шатар, хэсгүүд нь хөдөлдөг морин хуур, жийжүү ган дөрөө, 12 жилийн амьтны дүрстэй 12 түлхүүртэй цоож, 18 түлхүүртэй цоож, ган бөмбөлөг ваартай цэцэг, оёдлын машин зэрэг олон урлал бүтээжээ. Мөн өвс хаддаг машин, үнээ саах аппарат, мотоцикл унахдаа малгай дээрээ салхин сэнсээр эргэдэг маанийн хүрд, сумын хөгжлийн план ирээдүйн төлвөөр бүтээжээ. Төмрөөр урлах авъяас чадвартай, дархны техник сэтгэлгээтэй Ц.Сумьяагийн бүтээлүүд улсын болон гадаадын олон үзэсгэлэнд оролцсон, манай музейнүүдэд хадгалагдаж байна.Төрийн хэмжээний бэлгэнд захиалгаар олон бүтээлүүд хийжээ. Гарын шавь дархчуул бий. Бүтээлийн жагсаалтаа бичиж үлдээсэн.

Охин С.Магсар, зээ дүү Д.Болдбаатар ярихдаа: /2018 оны 10-р сар/ Төв аймгийн Бүрэн сумын нэг дарханд 9 настайдаа гуулин арслан хийж очиж, шавь орсон гэдэг. Өрхөө бүтээж жижиг нүхээр туссан нарны туяанд хийжнарийн урлалаа хийдэг байсан гэдэг.Түвд судар уншдаг, лүйжин тавьдаг. Цоож ихэнхдээ нэг талаасаа ордог бол хоёр талаасаа ордог өргөстэй хийсэн. Этгээд сонин юм хийх дуртай, өрөөсөн чихэндээ байнга алтан ээмэг зүүдэг, тамхины хайрцаг нь тольтой, гаанс нь эвхэгдээд багтдаг. Нэг удаа олон айлд хулгай ороход, таны цоожийг эвдэж чадаагүй байсан гэж нутгийнхан нь өөрт нь хэлсэн гэдэг. Цоожны их биеийг цоожны байшин, түлхүүрээр хавчуулагддаг оньс углуурга болж байгааг хавьс гэж хэлдэг байсан. Архи хийхэд үхэр, морины дүрс тодордог мөнгөн аяга хийхэд уяаны сурыг хүний үснээс нарийн зураасаар зурсан гэж ярьсан./ Энэ аяга одоо Эрдэнэдалай сумын ОНС танхимд бий.М.Бямбажав, Дундговь аймгийн музейн захирал/

 

 

Дархан ЦЭВЭЛИЙН ШАРАВ (1902-1976)

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт 1902 онд төрсөн. Ховд аймгийн музейн сан хөмрөгт Ц.Шаравын бүтээсэн монгол цоож, дарханы хөөрөг, төмөр ширээлж давтах, гагнах аргаар хийсэн 7 түлхүүртэй цоож хадгалагдаж байна.

Зээ охин Т. Эрхэмбаярын дурсан ярьснаар: Олон түлхүүртэй монгол цоож, мөнгөн аяга, хазаар, ээмэг бөгж хийдэг. Багажаа өөрөө урладаг.1950-иад оны үед 5 түлхүүртэй, таван хошуу малын дүрстэй, Шарав гэж дуугарган оньслогддог цоож, хэдэн мөнгөн аяга бүтээж Улаанбаатар хот явсан, Х.Чойбалсан гуайд гардуулсан гэж сонсож байсан. 1950-иад онд ЗИС 64 машины радиаторыг өөрөө монгол дархны аргаар хийж машинд тавин туршиж байсан гэж миний ээж Цаасанжав, нутгийнхан хуучилдаг.

Мэдээллийг: Х.Бямбасүрэн. Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, Ц.Энхжаргал. Сан хөмрөгч. 2018.10-р сар

 

 

Дархан ДАШИНЧИЛЭНГИЙН БАТХҮҮ (1904-1987)

1904 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1939 оноос хойш дархны ажлаа хийж, Баян-Өлгийн Булган, Ховдын Алтай сумдад ажиллаж, амьдарсан. Хүү Бямбасүрэнгийн гэргий Бямбажавынд түүний хийсэн 9-н түлхүүртэй цоож, хайч, охин Цагаанд (79 настай) мөнгөн аяга хадгалагдаж байна.

Дархан Д. Батхүүгийн хийсэн цоожнууд Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Ховд аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Мэдээллийг: Х.Бямбасүрэн. Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, Ц.Энхжаргал. Сан хөмрөгч. 2018 оны 10-р сар

 

 

Дархан ТҮМЭНГИЙН ГОНЧИГ

Т.Гончиг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1900 оны эхэн үед төрсөн. Төмөрбулаг сумын нэгдлийн артельд дарханаар ажиллаж, дараань Мөрөндшилжин гэрээрээ дарх хийдэг болсон.Олон түлхүүртэй цоож, авдрын цүү, морины аргамжаа, гадас, эргүүлэг, амгай зэрэг хүмүүсийн хэрэгцээт бүхий л зүйлийг захиалгаар болон өөрөө хийдэг байсан.

Төмөр ховор байсан тул “сажны хар” гэдэг зузаан төмөртэй сүхийг нимгэлж 2-3мм болгож давтаж татаад цоожны их биеийг нугалж хийнэ.Өргөсний баруун, зүүн тийш гардаг таглаанд өргөсийг нимгэлж нэг үзүүрт нь цоолж бэхлээд хаалт зэрэгт гууль тавиад халуун гагнаа хийнэ. Өргөсийг их хатуу төмрийг давтаад харилттай болгож хийнэ. Цоожны нүүрэн дээрх хээг “гүйлгээ” гэдэг хумбагар багажаар цохиж чимэглэдэг байжээ.

1950-1970 аад оны үед аймгийн төвийн болон Бүрэнтогтох,Төмөрбулаг сумдын банк, албан газрын нярав нар олон түлхүүртэй дахин давтагдахгүй, түлхүүрээс өөр зүйлээр онгойх боломжгүй олон цоож захиалан хийлгэж байсан. Цоожны өргөсийг цоожноос салахгүй, мөн салгаж болох 2 янзаар хийдэг. Зээ дүү Чойжоод цоож болон бусад зүйлсийг хийхийг зааж хийлгэж байжээ. Түүний хүүхдүүд бүгд гарын ур дүй сайтай байсан, уран хатгамал, оёдол, дарх урлал хийдэг байжээ.

Хүү Г.Санжжав бага наснаасаа аавынхаа цоож хийхийг харж, дуурайн цоож хийж сурсан. Г.Санжжав гуай одоо 88 настай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багт амьдарч байна.

Хүү Г.Санжжав ярихдаа: “Миний аав үргэлж төмрөөр ямар нэгэн зүйлийг хийж байдаг их хөдөлмөрч хүн байсан, би бүр бага байхдаа аавынхаа дарх хийхийг хараад хажууд нь суудаг байснаа санаж байна. Аав минь: - Намайг дарх хийж байхад чи миний хүзүүн дээр ирж мордоод би эрхий хуруугаа алхаар няц цохиж байсан гэж ярьдагсан. Маршал Х.Чойбалсанд хийсэн цоожоо бэлэг болгон явуулж байсан гэсэн” гэв.

Г.Санжжавт аавынх нь хэрэглэж байсан гар хуурай мөн авдраа цоожилж байгаарай гэж хийж өгсөн цоож нь байна.

Ярилцсан: М.Одмаа. Хөвсгөл аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан /2018.11.5/

 

 

Дархан ӨГДӨӨГИЙН ГҮНЗЭН (1906-1968)

Увс аймгийн Сагиль суманд төрсөн. Дөрвөд Ойрадын үе дамжсан дархан. Сагиль сумаас Түргэн суманд шилжин анхны артельд даргаар ажиллаж байгаад 1959 онд Увс аймгийн модны үйлдвэрт дархан, мужаанаар ажилласан. Түүний урласан Бишгүүр хөгжим, Цацагтай ээмэг, Мөнгөн энгэрийн зүүлт Увс аймгийн музейд бий.

Ө.Гүнзэнгийн 1950-1960 онд төр засгийн бэлгийн захиалгаар хийсэн мөнгөн хэт хутга, аяга, гоёл чимэглэлийн зүйлүүд нь 1964 онд Улаанбаатар хотноо болсон Увс аймгийн соёлын өдрүүдийн үзэсгэлэнд оролцож өндөр үнэлэлт авчээ. Ө.Гүнзэн Улсын “Ударник” цол 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Аймгийн жуух бичиг, Яамны жуух, Баярын бичиг, Монголын Залуучуудын Оюутан Анхдугаар их наадмын (1959 он) II байрын дипломоор шагнагдсан.

Мэдээллийг: Б.Цэнд-Аюуш. Увс аймгийн музейн сан хөмрөгч

Нууц нь тайлагдаагүй цоож 1948 онд Ө. Гүнзэнг аймагт дуудсан зар бичиг иржээ. Тэр үед аймгийн яаманд дуудагдсан хүн барагтай эргэж ирдэггүйг мэдэх нутгийнхан болон гэр бүл нь айн түгшиж балмагдаж байсан гэдэг.

Аймагт очиход тэр үеийн аймгийн дарга Ө.Гүнзэн гуайг маш хүндэтгэлтэй хүлээн авч уулзаад “Та Монголын нам төрийн нэрийн өмнөөс нэгэн том үйл бүтээж өгнө үү” гээд энэ даалгавар бол маш хариуцлагатай хандах том үйл хэрэг гэжээ.

Нэгэнт аймгийн дарга гуйж хүссэн, нөгөө талаар орос удирдагчдад бэлэглэх маш нандин зүйл бүтээх үүрэг авсан дархан Гүнзэн цоож хийж ард нь 1949 Ө.Г гэж бичжээ. Санжийн Баяр ОХУ-д Элчин сайд байхдаа энэ цоожны зургийг авчирсан болно.

Ганцхан баримт хэлэхэд, Гүнзэнгийн хийсэн хаалга хаагдаж, нээгдэхдээ дуу авиа гаргаж, сайхан ая эгшиг сонсогддог байсан гэх ам яриа байна. Нууц нь тайлагдаагүй монгол цоожны нууц өдий болтол тайлагдаагүй харийн нутгийн алтан үзмэрт монгол хүний ур ухааны илтгэн бусдын нүдийг хужирлан байгаа бяцхан түүх ийм буюу.

Ө.Гүнзэнгийн хийсэн нэгэн цоожны тухай Ц.Ядамсүрэн бичсэн нь Эх сурвалж: Sonin.mn agency, 2017-03-10

 

 

Дархан ГЭНЭНБАЛЫН ЦЭДЭНХҮҮ (1928-2005)

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1954 онд цэргийн албанаас халагдаж “Чойбалсангийн зам” нэгдэлд гишүүнээр элсэн 30 гаруй жил ажилласан. Хадам эцэг Билэгтээс төмрөөр эд зүйл хийхийг заалгаж 1-ээс 10 хүртэл түлхүүрээр онгойдогцоожхийжсурчээ.Нутгийнайлуудынавдар, гэрбайшингийнойролцоогоор 300-400 гаруй цоож хийжээ. Говь-Алтай аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 10 түлхүүр 10 сэрээтэй цоожийг хийсэн тул аймгийн шинийг санаачлагчдын анхдугаар хуралд оролцон ШБОС-ын үнэмлэх, халуун саваар шагнагджээ.

1971 онд Дэлхийн улаан номонд орсон Аргаль, Хавтгай зэрэг амьтныг цоожлон хамгаалахыг билэгдэн амьтдын гуулин дүрстэй цоож урласан нь Улсын Ангийн нийгэмлэгийн диплом, алтан медиалаар шагнагдсан. Энэ цоож Говь-Алтай аймгийн музейд хадгалагдаж байна.

Намтрыг Б.Гэрэлтуяа. Говь-Алтай аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан. 2018.10-р сар

 

 

Дархан ШАРАВЖАМЦЫН ДОНДОВ (1912-1994)

XVIII зууны үеэс элэнц аав дархан Очир, олноо нямбай хэмээн алдаршсан өвөө Ням дархан, аав Шаравжамц дархан гээд нутаг хошуундаа үе дамжсан Дарьгангын нэрт дархчуулын үе залгамжилсан дархан болсон хүү.

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Ах ламыг даган өвөрлөгч хошууны Шилийн гол аймагт очсон боловч дархны урлалаа хаялгүй явсаар 1945 онд эх нутагтаа эргэжирээд,мөнгөн аяга, эмээл хазаар, бүсгүйчүүлийнмөнгөн хэрэглэл урлан бүтээсний дотроос үсний боолт, шүрэн даруулга, хавчаар, сүйх, шивэргэл, давхар ухалттай хормойн боолт зэрэг ур төгөлдөр бүтээлээрээ олноо алдаршжээ. Аймгийн соёл, урлагийн үзэсгэлэнд оролцсон эхнэр хүний үсний мөнгөн гэр өдгөө аймгийн музейд, мөн Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хувийн цуглуулгад байна.

Ууган хүү Ш.Гүрсэнгэ түүний бүтээсэн мөнгөн урлалыг нь хадгалж байгаа бөгөөд отгон хүү Д.Батхүрэл аавынхаа багаж, элэнц Очир дархны гарын хийцийн дөшийг өв залгамжлан авч, мөнгөн урлалын зүйлс урлан бүтээж байна.

Ш.Дондовдархныурласандарьганга хийцийнүснийсувданшигтгээтэймөнгөн дарлага (1960), шүрэн шигтгээтэй мөнгөн дарлага (1962), гэзэгний үзүүрийн боолт чимэг Сүхбаатар аймгийн музейд хадгалагдаж байна.

Дарьганга нутгийн дархчуул зөвхөн уламжлалд сааталгүй, дадаж чадварлаг урладаг зүйлээ орчин үеийн байдлаар шинэчлэхээр эрж, хайсны нэг нь Ш.Дондов дархны бүтээсэн тоон түлхүүрээр онгойдог угалзтай цоож болно.

Тэрээр 1981 онд урлан хийсэн цоожныхоо нүүрэн талын хоёр мөрөнд найман нүдний өлзий хээтэй, эвэр угалзан өрөндөх хүрдийг эргүүлэхэд “сүхбаатар 10” гэсэн үсэг гарч онгойгоод, “дарьганга 10” гэж цоожлогддогоор хийж, хүрээнд нь хос зэндмэнэ хээг өлзийт уялгаар сүлжээлэн, бүх дүрслэлээ товойлгон урлажээ. Энэ нь эрт үеийн яс чулуу хүрэл алт мөнгөөр шувуу, элдэв амьтан урлаад, хоёр талд нь амьтнаар хамгаалагч болгон бэлгэдэж дүрсэлдэг тигийг улам хийсвэрлэнгүй маягаар боловсруулж урласныг харуулна. Энэхүү цоож өдгөө Сүхбаатар аймгийн музейд хадгалагдаж байна.

Л.Батчулуун. Монгол дархны урлаг. Уб., 2009 он, II боть, хуу 562- 564

 

 

Дархан Л.СОДНОМЦЭРЭН (1949 онд төрсөн)

1949 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 16 настай байхдаа нэгдлийн гишүүнд элсэж үхэр хариулж байв. Нутгийн Магван, Дэмбэрэл нарын уран дарханы ажлыг хараад маш их сонирхож, нутгийн ах нар нь ч түүнд төмрөөр дарх хийх ухааныг зааж сургаж, олон янзын цоож, авдрын цүү, хаалганы цуурга хийж сурчээ. 1969 онд цэргийн албанд явж ирээд цоожны дархаа улам сайжруулан хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл орон нутгийн иргэдийн захиалгаар цоож, цүү, цуурга хийсээр байна.

Тэрээрнутагтаабригадын сахиул,хоньчин,холбоочинзэрэгажилхийжбайгаад 1985-1990 онд “Давшилт” нэгдлийн артельд дархан хийсэн. 1989 онд “Давшилт” нэгдлийн 50 жилийн ойд зориулсан гар урлалын уралдаанд “Монгол цоож” бүтээл нь тэргүүн байр эзэлж унагатай гүүгээр шагнуулжээ. Энэ бүтээл аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж олны хүртээл болж байна.

Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойд 4 түлхдэг, 10-н өргөстэй цоож хийж бэлэглэсэн нь одоо тус сумын Орон нутгийг судлах танхимд хадгалагдаж байна.

Дархчуудын хясаа Галтын сумын төвөөс 70 орчим км, Зүрх багийн төвөөс зүүн зүгт 8-10км-т Дархчуудын хясаа гэдэг бор толгой оршдог. Идэрийн голын хойд талд чанх урагш харсан байрлалтай. Зүрх багийн нутагт багийн төвөөс доош голын ойр улиасан төгөл бүхий нэгэн хясааны дэргэдэх өвөлжөөг нэрлэдэг. Бог малд нэн тохиромжтой энэ өвөлжөөнд XIX-XX зууны Далайчойнхор вангийн хошууны зүүн сумын дархчууд айлсан өвөлжиж дарх хийж, туршлагаа заан сургаж, ур чадвараа сорьж, өрсөлдөөнөөс чансааг төрүүлж байсан уламжлалт дархны сургуулийн дэг жаягийг тодруулсан түүхэн дурсгалт өвөлжөө юм.